Улс төр Намууд МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал энэ сарын 23-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт амжилттай болж өндөрлөсөн. Тус их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй төлөөлөгч оролцож холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгосон.
Улмаар 24-ний өдөр МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурал хуралдаж Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгчөөр, Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Ерөнхий нарийн бичгийн даргаар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал, нарийн бичгийн даргаар, улстөр судлаач Ө.Лувсанренчин нарыг тус тус томилсон байна.
Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурлаас Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгосон бөгөөд холбооны дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулж ажиллахаар болсон юм. Зөвлөхүүдийн танхимд парламентад олон жил суусан туршлагатай улстөрчид, улстөр судлаачид, эдийн засагчид багтаж байгаа ажээ. Зөвлөхүүдийн танхимын тэргүүнээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сонгогдсон байна.
2 comments
ИЧЭЖ ҮХЭХ ЭНҮҮХЭНД. ЯРУУ НАЙРАГЧ БАЙХДАА ЯДУУ ТАЧИГ АМЬДАРЧ АСАН ГИШҮҮН МӨНХБАТ БАЯЖААД САЯ ДООЛАРЫН ОРДОНД ЗАЛРААД ЦААШДАА ХААН ШИГ АМЬРАЛ НЬ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙХАД ХААЛТ ТАВЬСАН ХҮРЭЛСҮХЭД УУРАЛСАН УУРАА ГАРГАЖ ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛСАН БАЙХ. ХАРИН АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ИХ АВАРГА БААГИЫ АВАРГА МААНЬ ХАЖУУД НЬ ХАЧИГ ШИГ НААЛДЧИХААД БАЙГАА НЬ ХАЧИН БН. ХУСМАА ЧАМЛААД ИХ АВАРГА ХУВЬСГАЛ ХИЙХЭЭР ШИЙДЖЭЭ.
Олон түмний их хүндлэл шороон дээр унав.