Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Засгийн газрын барилгад террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв. Террористууд тус барилгын дэргэд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын авто машин дэлбэлсэн гэнэ.
Уг халдлагаас хэдхэн минутын дараа 2, 3 дахь халдлага гарчээ. “Энэ үеэр 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн” талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. “Кабул дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний корпораци”-д болсон халдлагаар дөрвөн цагдаа, дөрвөн туслах ажилтан амиа алдсан” гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Недж Дани мэдэгдлээ.
Халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгүй байна. Эрх баригчид “халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээх ёстой” тухай хэлж байна.
Ройтерс