АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан тухай хэргийг шалгаж байна. Сүүлийн үед Голомт хотхон дахь иргэний гэрээс олдсон энэ мөнгийг буцааж өгсөн тухай мэдээлэл цацагдах болсон юм.
Энэ бол төрийн албан хаагчид их хэмжээний хээл хахууль өгөхийг завдсан гэх хэрэг. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудын бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэрэгт цагдаагийн дарга нар, хурандаа тэргүүлж, тасгийн дарга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын дарга нар сэжиглэгдэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй.
АТГ сэжиглэн шалгагдаж байсан хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин хураагдсан 1.3 сая ам.долларыг буцааж өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр бичигдсэн нь ташаа гэдгийг АТГ-аас мэдэгдлээ.