BATZORIG-1.jpg

2018-11-06 18:38
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2018.11.06-ны 15.00 цаг) УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлаар хуралдав. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ. Үдээс өмнө хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 76 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Прокурорын байгууллагаас […]

BODLOGO.jpg

2018-11-06 18:00
Мажигийн ТУНГАЛАГ Нийгмийг хөдөлгөдөг бүх л салбарт тодорхой хэмжээний гажиг үүсээд удлаа. Гэсэн ч энэ нь хэт популист үйлдэлд дурласан шийдвэр гаргагчдад онцын хамааралгүй, хөндлөнгийн зүйл мэт санагддаг бололтой. Шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд энэ сэдвийг сөхөн хөндөхдөө туйлын хойрго, хөндсөн ч өнгөц хандах нь өөрөө удирдах албан тушаалтнуудад нүүрлээд байгаа бас нэгэн төрлийн гажиг юм. […]

turees.jpg

2018-11-06 17:31
“Буянт-Ухаа-2” хороололд түрээсийн гэх тодотголтой 972 айлын орон сууц шинээр баригдаж байгаа. Эдгээр барлигыг түрээсийн хэлбэрээр олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм. Нийт 18 блок барилгаас бүтэх төсөл арга хэмжээг аравдугаар сарын 30-нд захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой ч барилга одоогоор 80 гаруй хувьтай явна. Товлосон хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаа шалтгааныг гүйцэтгэгч талаас тодруулахад […]

mnnmnmn.jpg

2018-11-06 17:21
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх ихэнх голууд 11 дүгээр сарын эхнээс хөлдөж эхэлсэн бөгөөд 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Гэхдээ урдчилсан мэдээллээр энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй аж. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас […]

horloh.jpg

2018-11-06 17:09
19-р зуунд амьдарч байсан Францын нэрт яруу найрагч Шарль Бодлерийн амиа хорлох тухайгаа бичсэн захидал өнгөрсөн ням гарагт болсон дуудлага худалдааны үеэр 267 мянга орчим ам.доллараар зарагдсан нь тооцоолж байснаас гурав дахин өндөр үнэ хүрсэн байна. “Нүглийн цэцэгс” шүлгийн номоороо олонд танигдсан Ш.Бодлер 24 насандаа дээрх захидлыг эхнэр Жеанне Дювальд бичиж байжээ. “Чамайг энэ захидлыг […]

tsetseg.jpg

2018-11-06 16:51
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцов. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Найрамдлын сарын хүрээнд […]

hural.jpg

2018-11-06 16:46
Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав. Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд […]

huu.jpg

2018-11-06 16:43
НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. 2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын […]

HUU.jpg

2018-11-06 16:40
Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2018.11.06/ үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон  үйл ажиллагааны мэдээллийг өглөө.  Мэдээллийг товчлон хүргэе. -Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал эерэг таатай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг дагаад зээлийн эрэлтүүд нэмэгдэж байгааг тоон мэдээллүүд харуулж байна. Ерөнхийдөө, Монгол Улсын хувьд […]

oooooo.jpg

2018-11-06 16:22
Хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэн, лагийг нь дахин боловсруулж метан хий үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж өнөөдөр /2018.11.06/ нээлтээ хийлээ. Хан-Уул дүүргийн X хороонд байрлах тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 190 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах юм. Мөн тус цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг […]