Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх ихэнх голууд 11 дүгээр сарын эхнээс хөлдөж эхэлсэн бөгөөд 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Гэхдээ урдчилсан мэдээллээр энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй аж. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас болгоомжилж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарууллаа.