“Буянт-Ухаа-2” хороололд түрээсийн гэх тодотголтой 972 айлын орон сууц шинээр баригдаж байгаа. Эдгээр барлигыг түрээсийн хэлбэрээр олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
Нийт 18 блок барилгаас бүтэх төсөл арга хэмжээг аравдугаар сарын 30-нд захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой ч барилга одоогоор 80 гаруй хувьтай явна.
Товлосон хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаа шалтгааныг гүйцэтгэгч талаас тодруулахад “Төслийн ажил зургадугаар сарын 6-нд эхэлсэн. Гэрээний дагуу аравдугаар сарын 30-нд барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч дулааны шугамаас шалтгаалаад товлосон хугацаандаа ашиглалтад орж чадаагүй.
Төслийн гүйцэтгэл одоогоор 80 гаруй хувьтай байгааг Барилгыг дулааны шугамд холбох ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг холбогдох талууд онцолж байна. Түүнчлэн дулааны шугамд энэ сард багтан холбогдвол барилгыг энэ онд багтаан хүлээлгэж өгөх юм.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа-2”-т барих 972 айлын орон сууцыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барихаар төлөвлөсөн. Гэвч санхүүжилтээс шалтгаалан барилгыг Хөгжлийн банканд хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгөөр барьсан аж.