2018-10-19 17:00
Алт, мөнгөний ордын лиценз эзэмшиж байсан жирийн нэг иргэний гэрээс АТГ-ын мөрдөгчид 1.3 сая ам.доллар хураасан хэрэг нийтийн анхаарлын төвд байна. Энэ тохиолдол уул уурхайн ордыг дамлан наймаалцдаг этгээд болон тэдэнд ашигтай шийдвэр гаргаж өгсөнийхөө шанд их хэмжээний авлига авдаг байх магадлалтай хууль хүчний байгууллагуудын нууцлагдмал сүлжээг чамлахааргүй хэмжээнд ил гаргасан явдал болов. Хэргийг тойроод […]










