Ихэнх ажилчид өдрийн хоолыг ажлын ойролцоох цайны газарт иддэг. Зарим байгууллага дотроо хоолтой байдаг боловч ийм хангамжтай байгууллага тун ховор. Өдөрт 2500 – 3500 ₮ -ний хоолыг худалдан авч идэх нь эдийн засгийн хувьд их зарлага юм. Харин зарим хүмүүс өөрийн гэртээ өдрийн хоолыг бэлтгэн авчирч хэрэглэдэг.
Өдрийн хоолыг гэртээ бэлтгэж хэрэглэх цөөн хэдэн шалтгаан:
- Та гэртээ өдрийн хоолоо өөрт тохирсон байхаар бэлдэж чадна. Зарим хүмүүс зарим хүнсний зүйлсээс харшилж, эсвэл хэрэглэх дургүй байдаг. Зарим нэг нь цагаан хоол хэрэглэх дуртай, эсвэл эмчилгээний гам барьж тусгай жороор хооллох шаардлагатай болдог. Тэгвэл та энэ бүх асуудлаа өдрийн хоолоо гэртээ бэлтгэснээр шийдчихнэ. Мэдээж та гэртээ бэлдэн хоол эрүүл ахуйн хувьд найдвартай.
- Та гэртээ сайн тогооч бол зарим цайны газрын хоолноос илүү амттай хоол өөртөө зориулж бэлтгэж чадна.
- Та өдрийн хоолоо ажлын ширээнийхээ ард идэх зуураа блогоо хөтлөх, facebook, twitter-ee шалгах, интернетээр аялах, эсвэл дуртай зүйлээ хийх цайны бүтэн нэг цаг танд байх болно.
- Хэрэв ажлын ачааллаас хамаарч өдрийн цайны цагаас өмнө өлсөөд байвал цайны цагийг хүлээх шаардлагагүй шууд л өдрийн хоолоо идэх боломжтой. Цайны цагаа хүлээж өлсөж суух зовлонгүй болно.
- Эдийн засгийн хувьд та маш их мөнгө хэмнэж чадна. Жилд та 490,000₮ хэмнэж чадна.Жилд 52 долоо хоног байдаг. Үүний 3 -н долоо хоногийг ээлжийн амралт гэж үзвэл та 49 долоо хоног ажиллана. Ажлын 5 өдөртэй гэж үзвэл 245 хоног та ажиллана. Та 3000₮ ны хоолыг гэртээ 1000₮ өөр хийчих боломжтой бөгөөд хэмнэлт нь 2000₮ болж байна. Жилд хэдэн төгрөг хэмнэхээ тооцвол 2000₮ * 245 хоног = 490,000₮ болж байна.
- urkhiintusuv