Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа.
Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.
Дээрх чиглэлүүдийн өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс /маргааш/ мөрдүүлэхээр шийдвэрлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.