2018-09-06 15:28
Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа гэнэтийн бэлгээ задлах нь ээ. Тэрээр есдүгээр сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзахаар зэхжээ. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ “төмөр хатагтай” гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах нь ээ. […]










