Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа гэнэтийн бэлгээ задлах нь ээ. Тэрээр есдүгээр сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзахаар зэхжээ. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ “төмөр хатагтай” гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах нь ээ.

Б.Ангирмаа гэнэтийн бэлгээ задална Энэ удаагийн тоглолтын гэнэтийн бэлэг буюу онцлог түүний үүсгэн байгуулсан “Киви” хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна. Түүнээс гадна тоглолтод зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, “Инээмсэглэл” хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн