Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын “Манзуширийн-Ам” гэдэг газар /Төв аймгийн Зуунмод сумын төвөөс хойд зүгт 28 орчим км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 09.05-ны өдрийн 17:00 цагт самарт яваад төөрсөн тухай дуудлага тус онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагыг 09.05-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр 28 км зам туулан 23:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.