Монголчууд эрт дээр үеэс бурхан тахилаа дээдэлж цайны дээж, идээ будааныхаа дээжийг тавихдаа зул барьж ирсэн уламжлалтай ард түмэн. Зул барихдаа гараа ариутгахаас гадна мэддэг маань мэгзэмээ уншиж, хүслээ даатгавал санасан бүхэн сэтгэчилэн бүтнэ гэдэг. Ингэхдээ гараа ариутгаж, цэвэр хөвөнгөөр зул барина.
Зулын гэрлээр талийгаачид зам мөрөө олдог бол сайн өдрүүдэд буян болдог. Харин зулын гэрэл юу өгүүлдэг болохыг бид тэр бүр мэдэхгүй. Ингээд зулны гэрлээр юуг шинжиж болохыг өгүүлье.
- Айлзан шатваас ариун урт наслах, сайн нэр нэмэх
- Мухар моголцог цагаан шатваас арвин урт наслах
- Мухар цагаан цэцэг мэт шатваас нас буян тогтох
- Үзүүр цагаан, хязгаар улаан шатваас сүсэг бишрэл дэлгэрэх
- Дөл нь хоёр үзүүртэй шатваас хүсэл бүтэх
- Гэрэлгүй, их утаатай, жалав жалав гэж шатваас буртаг хилэнц, дээрэм болох
- Шаржигнаж шатваас дайсан ад өдөж, эд ховор хомс болох
- Гэрэлгүй тасархай шатваас дайсан үтэр ирэх
- Гэрэлгүй эхний үзүүр мэт хэлбэртэй шатаж хар үнс их болбоос, өвчнөөр хүн үхэх, амин ахар болох
- Гялав гялав гэж шатваас сэтгэл санаагаар зовох, хүн гэнэт үхэхийн нягуур
- Учиргүй дүрэлзэн бөхвөөс үхэл, гай гамшиг учрах
- Гол нь цэцэглэж, удаан бадарваас эзэндээ ээлтэй
- Үүр цайтал бадарваас таван өдөр баярлах
- Цэцэг нь гадагшаа зүглэвээс их хүнээс бичиг захиа ирэх
- Долоо хоногийн турш энэ лугаа нэгэн адил асваас ноёд түшмэдэд зэрэг хэргэм, эгэл иргэдэд буян хишиг нэмэх
- Дөл нь хоёр хагаран асваас их баяр хөөр болох, хэргэм зэрэг нэмэх
- Цэцэг нь эрчлэн унтарваас гэрийн эзэн хол юманд явах
- Цэцэг нь буурцаглаж байвал архи дарс болон манлай бүхэн үл тасрах
- Цэцэг нь олон давхарлан асваас зэрэг дэвших
- Цэцэг нь өндөр байвал алс холоос анир чимээ сонсох зэргээр шинждэг.