turees.jpg
2018-08-03 15:57
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Сайныг дагаад саар гэгчээр зарим иргэд дугуйг хулгайлах оролдлого хийх болсон. Тодруулбал, өдөрт 3-4 дугуй хулгайд алдагдах, эсвэл хулгайлах оролдлого гардаг, мөн 6-7 дугуй эвдэрдэг гэнэ. “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал […]

lam.jpg
2018-08-03 15:39
Хятадын дээд зиндааны хамба лам, Буддын шашны тэргүүнийг  бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогджээ. Бээжингийн ойролцоох Лончуань хийдийн хамба ламыг гомдлын дагуу шалгаж эхэлсэн аж.  Түүнийг Шуэчэнь гэдэг. Энэ ламтан  Вэйбо сошиал сүлжээнд сая гаруй дагагчтай, Хятадын Буддистуудын Холбооны тэргүүн, Хятадын Коммунист Намын улс төрийн зөвлөлийн гишүүн юм. Лончуань хийдэд шавилан суудаг байсан хоёр лам хамбынхаа эсрэг 95 хуудас гомдол ирүүлсэн […]

aaaaa.jpg
2018-08-03 15:08
Зүрхэндээ эмгэгтэй төрсөн бяцхан охины хагалгааг Монголд хийх боломжгүй тул АНУ-ын Колорадо муж улсын Денвер хотын “Rocky Mountain Hospital for Children” эмнэлэгт хийхээр болжээ. Уг мэс ажилбар энэ долоо хоногт болох юм. Охины ээж М.Нарангаравын хэлснээр, охин амьсгалахад бэрх, мөн их хөлөрч уйлдаг байна. Хүүхдийн зүрхний мэс заслын эмч Стив Леонард, “Сарана охин зүрхний эмгэгтэй […]

tur.jpg
2018-08-03 15:01
Улаанбаатар хот жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” хотын аялалын автобусыг явуулж эхлээд байгаа. Тус автобус энэ амралтын өдрүүдэд тусгай хөтөлбөрөөр буюу Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, сонирхуулахаар […]

bold.jpg
2018-08-03 14:45
Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудаж уулзсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Турк Монголын хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүдүүд авч явсан гэх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Ямартай ч Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдод  Гадаад Харилцааны сайд дуудаж уулзаж тодорхой чиглэл […]

nomlol.jpg
2018-08-03 14:23
Ромын Католик сүм хийдийн тэргүүн, пап лам Франсис цаазын ялыг “зөвтгөх аргагүй” гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх дэлхийн католикууд үүнийг хориглохын эсрэг тэмцэх болно гэж мэдэгджээ. Мөн Католик шашны номлолд албан ёсоор өөрчлөлт оруулж, цаазын ял бол хүний нэр төр, халдашгүй байдлыг сүйтгэж буй хэлбэр гэж тодорхойлсон байна. Өмнө нь Ватикан цаазын ялыг хууль ёсны эрх […]

samar.jpg
2018-08-03 14:04
Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн  1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор […]

zombie.jpg
2018-08-03 13:47
Канадын “Зомби хүн” нэрээрээ алдартай загвар өмсөгч Рик Женест амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Канадын Монреаль хотод нас барсан байна. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Р.Женест анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа хийлгэж байжээ. Тэр шавьжны 176, ясны 139 шивээс хийлгэснээрээ биендээ хамгийн олон шивээс хийлгэсэн хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байсан бөгөөд […]

aziinbank.jpg
2018-08-03 13:21
Азийн хөгжлийн банкны нэрийг барин залилан хийж байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжүүдээс болгоомжилно уу гэж тус банкны Авлигатай тэмцэх газар анхаарууллаа. Азийн хөгжлийн банкны ажилтан болж эсвэл тус банкны нэр, хаягийг ашиглан хүмүүсээс мөнгө нэхэж, хариуд нь зээл олгоно гэсэн залилангийн хэрэг гарсныг АХБ шалгаж байгаа ажээ. Тиймээс иймэрхүү сэжиг бүхий хувь хүн, байгууллагад […]

timee.jpg
2018-08-03 13:20
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн “Хайрханы гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Өртөмт” голд иргэн Н-ын “Ланд Крузер-100”, Б-ын “Ланд Крузер-80” загварын хоёр автомашин долоон зорчигчтой суусан тухай дуудлагыг наймдугаар сарын нэгний өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:45 цагт очиж, 35 минут […]