Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн “Хайрханы гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Өртөмт” голд иргэн Н-ын “Ланд Крузер-100”, Б-ын “Ланд Крузер-80” загварын хоёр автомашин долоон зорчигчтой суусан тухай дуудлагыг наймдугаар сарын нэгний өдрийн 18:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:45 цагт очиж, 35 минут ажиллаж татан гаргасан байна.