Польшийн иргэн, монгол судлаач Павел Шчантай монголч эрдэмтдийн ээлжит хурлын үеэр уулзаж ярилцлаа. Тэрээр Варшавын их сургуулийн Дорно дахины их сургуулийн залуу эрдэмтдийн нэг юм. Улаанбаатар хотын газрын нэр, хаяг нь монгол хэлний хөгжилд нөлөөлж байна хэмээн үзэж, энэ талаар сонирхолтой судалгаа хийсэн нь анхаарал татлаа. –Монголчууд нийслэл хотынхоо хаягжилтад шүүжлэлтэй хандан ярьж, бичдэг ч судалгаа хийж асуудал дэвшүүлсэн нь ховор. Энэ талаар судлах болсон чинь сонирхол татлаа? -Монголч эрдэмтдийн судалгааг харж байхад ихэнх нь эртний түүх рүү хандсан байдаг. Би залуу хүн болохоор тэр үү, орчин үе рүү хандсан судалгаа хийх сонирхолтой. Энэ үгээр би өнгөрснийг үгүйсгэх гэсэн юм биш, заримдаа хүмүүс хэтэрхий тэр тал руу хандаад одоо юу болж байгааг анхаарахгүй, дэргэдүүр нь өнгөрөөд явчихдаг. Жишээлбэл, миний судалгаанд […]