Нийслэлийн Хан-Уул дүүрэг Нисэхийн эцсийн буудал орчмоос таван настай хүү өнөөдөр /2018.07.25/ өглөө алга болсон байна. Т.Авирмэнд хүүг гэрийнхээ ойр орчимд тоглож байхад нь үл таних хүн дагуулж явсан дүрс камерийн бичлэгт үлджээ. Ингээд алга болсон даруйд нь мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлснээр Нарантуул захаас олсон байна. Т.Авирмэндийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.