АТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа зарлав. Тус байгууллага хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ.
Өргөдөл гомдол мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хориг тавьсаны дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд томоохон хэргүүд шийдэгдэхгүй байгаа гэх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрлөө. Албаны хүмүүсийн хэлснээр ” Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд 2017 оны долоодугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй” гэв.