Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож танхайрлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэх үед зураглааач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт “Та жаахан зай тавиад өгөөч” гэсэн шаардлага тавих үед хариуд нь цохиж, зодсон талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээллээ.