АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жеки Шпейер Пентагонд цэргийн парад явуулах боломжийг судлах даалгавар өгсөн Ерөнхийлөгч Дональд Трампаа Наполеон Банапарттай зүйрлэжээ.
“Үнэнийг хэлэхэд би маш их гайхсан. Манайд Наполеон бий болжээ. Дэлхий дахинд шийдэх ёстой өч төчнөөн асуудал байгаа гэж би санах юм. Дайн бэлтгэж, дайнд явж, дайн хийнэ гэдэг мөнгө хий дэмий үрсэн зүйл гэж бодож байна” хэмээн цэргийн сүрт жагсаалын талаар саналаа хэлжээ. Түүний хувьд Трамп Наполеонтой яг адилхан санагдаж байгаа гэнэ.