5212.jpg

2018-07-25 17:57
Нийслэлийн Хан-Уул дүүрэг Нисэхийн эцсийн буудал орчмоос  таван настай хүү өнөөдөр /2018.07.25/ өглөө  алга болсон байна. Т.Авирмэнд хүүг  гэрийнхээ ойр орчимд тоглож байхад нь үл таних хүн дагуулж явсан дүрс камерийн бичлэгт үлджээ. Ингээд алга болсон даруйд нь мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлснээр Нарантуул захаас олсон байна.  Т.Авирмэндийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

tsagdaa-1.jpg

2018-07-25 17:34
Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт энэ сарын сүүлчээр бүсийн наадам болно. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллана. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах […]

com.jpg

2018-07-25 16:58
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээн, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан юм. Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” /MKIT/ мэдээллийн технологийн сургалтын төв байгуулсан юм. 2017 оноос өнөөдрийг хүртэл тус төвд 2638 залуучууд суралцах […]

atg-1.jpg

2018-07-25 16:42
АТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа зарлав. Тус байгууллага хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ. Өргөдөл гомдол мэдээллийн дагуу  ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа, Зам, тээврийн […]

menejer.jpg

2018-07-25 15:50
Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож танхайрлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэх үед зураглааач  авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт “Та жаахан зай тавиад […]

tog-3.jpg

2018-07-25 15:32
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81-ийн “В” байрны суурийн давхарт борооны ус соруулж байсан иргэн 43 настай иргэн  Т нь борооны ус соруулж байхдаа цахилгаанд цохиулж нас баржээ. Энэ дуудлага өчигдөр 00.40 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж, 01 цаг […]

metro.jpg

2018-07-25 14:55
 Улаанбаатар хотод метро барьж байгуулах судалгааг хотын хөгжлийн бодлоготой уялдуулан дахин эхлүүлсэн гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв. Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагад тусгаснаар 2030 он гэхэд метро байгуулах эдийн засгийн бололцоотой гэсэн тооцоо хийжээ. Нийслэл хотод метро барьж байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардагдах аж. Хөрөнгийг манай улс дангаар гаргах боломж байхгүй учир гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, […]

mna.jpg

2018-07-25 14:11
Индонезийн Батам хотод төрсөн хоёр нүүртэй хүүгийн эцэг эх хүмүүсээс хүүхдийг нь аврахад туслахыг хүслээ. Хоёр сартай  Гиман Эндика хүүгийн бие мах бодь хэвийн ч нэг толгойд хоёр тархи байх нь илүүдэл шингэн хуримтлуулах бөгөөд энэ нь нярайн амь насанд аюултай юм. Тэрбээр хагалгаа хийлгэх шаардлагатай ч хотын эмч нар мэс засал хийх боломжгүй гэжээ. Учир нь  […]

murata.jpg

2018-07-25 13:39
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шуух хурал өнөө өглөөний 09.00 цагт товлогдсон боловч маргааш 14.00 цаг хүртэл хойшилжээ. Түүнд  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангид “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй […]

mongol.jpg

2018-07-25 13:24
Гадаад улсад зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалах талаар ТЕГ-аас мэдээлэл гаргажээ. Хилээр нэвтрэхийн өмнө Зорчих гэж буй улсынхаа талаар мэдээлэлтэй байж, тухайн орныхоо хил, гааль, визийн журмыг сайтар судлаарай. Мэдээлэлгүйн улмаас санаатай, санамсаргүй хэлбэрээр гэмт хэрэгт холбогдож, бусдын гэмт үйлдэлд ашиглагдах, золиос болох зэргээр хохирч […]