Индонезийн Батам хотод төрсөн хоёр нүүртэй хүүгийн эцэг эх хүмүүсээс хүүхдийг нь аврахад туслахыг хүслээ. Хоёр сартай Гиман Эндика хүүгийн бие мах бодь хэвийн ч нэг толгойд хоёр тархи байх нь илүүдэл шингэн хуримтлуулах бөгөөд энэ нь нярайн амь насанд аюултай юм. Тэрбээр хагалгаа хийлгэх шаардлагатай ч хотын эмч нар мэс засал хийх боломжгүй гэжээ. Учир нь түүний нэг тархи, нүүр болон гавлын ясны хэсгүүдийг авах шаардлагатай тул хэтэрхий аюултай юм байна. Хүүгийн ихэр эхийнхээ хэвлийд байхдаа бүрэн бойжоогүйн улмаас ах дүү хоёр нэг болон мэндэлжээ. Ийм эмгэг 250 мянгад нэг тохиолддог аж.