2018-07-18 10:39
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээв. Ингэснээр ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардах эрх бүхий гурван субъектийн хоёр нь нэг талдаа гарч, нөгөөхөө шахаж эхэллээ. УИХ-ын тухай хуулийн 16.2-т “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна” хэмээн заасан байдаг […]









