Өдгөө 72 настай Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне 1976 онд “Рокки” кинонд боксчин Роки Балбаогийн дүрд тоглосноор “Оскар”-ын шагналын хэд хэдэн номинацид зэрэг нэр дэвшиж, кино ертөнцийн түүхэнд Чарли Чаплин, Орсон Уэллсийн дараа бичигдэх болсон юм. Авьяас, алдар нэр нь хэдэн мянган доллараар үнэлэгдэх алдарт жүжигчний тухай зарим сонирхолтой баримтыг хүргэе.

  1. Алдарт жүжигчин 1946 оны долдугаар сарын 6-нд Нью-Йоркт төржээ. Эцэг эх нь түүнд Силвестэр Гардензио Сталлоне буюу өвөөгийнх нь нэрийг хайрласан байна.
  2. Сталлоний эцэг эх Пранк Сталлоне, Жэйк Сталлоне нар 1945 онд гэрлэж Силвестэр, Фрэнк гэх хоёр хүүтэй болжээ. Тэд 12 жил хамт амьдарсан.
  3. Эх нь хүндрэлтэй төрснөөс болж тэр уруул, хэлнийхээ хэсэгт саажилттай болжээ.
  4. Тэрбээр өөрийнхөө тухай хэлэхдээ “Би төгс царайлаг биш. Миний ам муруй, тэгш шүдгүй, дуу хоолой минь залуурчныхтай адилхан сонсогддог. Гэхдээ энэ бүхэнтэйгээ би тэмцэж, ажилладаг” гэжээ.
  5. Эцэг Пранк Сталлоне нь үсчин мэргэжилтэй. 2010 онд “Frank’s Hair Stylists” сүлжээг үүсгэн байгуулсан нь маш их нэр хүнд авчирсан байна.
  6. Эх Жэйки Сталлоне бол хөтлөгч, зурхайч, бүжигчин нэгэн байсан.
  7. Алдарт жүжигчний аав ээж хоорондоо таарамжгүй харилцаатай үргэлж маргалддаг байсан тул хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй байсан нь жүжигчний бага насны ихэнх хэсэг асрах газарт өнгөрөхөд хүрчээ.
  8. Сильвестр Сталлоне хүүхэд байхдаа баатар болохыг үргэлж мөрөөддөг байсан гэнэ. Тэр хичээлдээ явахдаа дүрэмт хувцасаа супер баатарын нөмрөгтэй хослуулан өмсдөг байжээ.
  9. 1957 онд түүнийг есөн настай байхад нь эцэг эх нь салж, эцэгтэйгээ хэдхэн жил хамт амьдарчээ. Тэрбээр 14 насандаа сургуулиасаа хөөгдөн, алдарын оргилд хүртлээ сэтгэлийн зовлонтой амьдарсан байдаг.
  10. Сталлоне 15 настайдаа Нью-Йорк хот руу шилжин ахлах сургуульд оржээ. Тэрбээр хөлбөмбөг, зээрэнцэг, хүндийн жингээр хичээллэж эхэлсэн байна.
  11. Сталлоне сургуулиа төгсөх жил охидын спортын дасгалжуулагчаар ажиллаж байв. Харин чөлөөт цагаараа “Salesman Death” киноны дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавих гараагаа эхлүүлсэн гэдэг.
  12. Тэрбээр 1969 онд Нью-Йоркт ямар ч хамаагүй олон ажил хийж байв. Энэ үедээ “Kitty and Stud’s at the Party” эротик киноны гол дүрд тогложээ.
  13. Алдрын оргилд хүртлээ түүний амьдрал дардан байсангүй. Орон гэргүй байхдаа Нью-Йорк хотод автобусны буудалд хоноглодог байсан аж.
  14. Тэрбээр 1970 онд “No Place to Hide” нэртэй кинонд тоглосон бөгөөд энэхүү киног дахин засч хожим нь “Rebel” болгож цэнхэр дэлгэцнээ гаргасан байдаг. Тэр энэ киноны дүрээрээ Оскарын шагналт жүжигчин болжээ.
  15. Сталлоне жүжигчний гараагаа эхлүүлэхдээ цөөн хэдэн киноны гол дүрд тоглож байв. Тухайлбал, 1971 онд “Клит” , “Bananas” 1975 онд Жек Леммон “Хоёрдугаар гудамжны хоригдол” зэрэг кинонд тус тус дүр бүтээсэн юм.
  16. Тэрбээр 1974 оны арванхоёрдугаар сарын 28-нд  Пинсельваний жүжигчин Саша Зэйк (Sasha Czack)-т хайр хуримаа хийсэн. Тэд Калифорнид суурьшсан байна.
  17. Түүнд нэр хүнд, эд баялаг авчирсан “Рокки” кино 1976 онд анх дэлгэцнээ The Italian Stallion” хэмээх нэрээр олны хүртээл болсон түүхтэй.
  18. Энэхүү кино нь нээлтээ хийсэн даруй 225 сая ам.долларын ашиг олжээ. Тухайн үед хамгийн их ашиг олсон киногоор шалгарсан бөгөөд Оскарт шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг кино шагналыг хүртжээ.
  19. “Рокки” киногоороо Сильвестр Сталлоне Оскарын шагналд хэд хэдэн номинацид зэрэг нэр дэвшсэн. Энэ түүнийг кино урлагийн түүхэнд хамгийн олон шагналд нэр дэвшсэн гурав дах хүн болгожээ. Мөн энэ киноны цуврал ангиуд  тус бүр 270, 370 сая ам.долларын ашиг олсон байдаг.
  20. “Рокки 4” киноны зураг авалтын үеэр цээжиндээ хүчтэй цохиулснаас болж эмнэлэгт хүргэгдсэн байна.
  21. “Рокки” киноны амжилтыг дагаж 1978 онд “Paradise Alley” киноны найруулагчаар ажилласан байна.
  22. 1980 онд кино зураг авалтын үеэр баруун гартаа хүнд бэртэл авч 180 оёдол тавиулжээ.
  23. Сильвестр Сталлоне 11 жилийн дараа буюу 1985 оны хоёдугаар сарын 14-нд гэгээн Валентины өдөр гэр бүлээ цуцлуулжээ.
  24. Тэрбээр 1982 онд Викторийн ахмад Жон Рамбын тухай First Blood” кинонд тогложээ.
  25. Тэрбээр 1983 онд “Staying Alive” киноны дууг дуулжээ.
  26. Түүнд нэгэн удаа одой хүнтэй тулалдах кинонд тоглох урилга иржээ. Сталлонед энэхүү киноны хөлсөнд 300 ам.доллар санал болгосон ч тэрбээр татгалзжээ. Учир нь байж боломгүй, маш аюултай гэж тэр үзсэн байна.
  27. 1985 оны 12-р сарын 15-нд Калифорниа мужийн Beverly Hills хотод 1986 онд “Кобра”, “Рокки 4” кинонд тоглосон жүжигчин Бригитт Нейссентэй гэрлэжээ. Тэдний хамтын амьдрал хоёр жил гаруй үргэлжилсэн юм.  Алдарт жүжигчин амьдралдаа маш олон гэр бүл цуцлуулсан байдаг.
  28. Тэрбээр долоо хоногийн зургаан өдөр кинондоо зориулж уйгагүй дасгал хийж бэлтгэлээ хангадаг байсан аж.
  29. 1988 онд “Beverly Hills” ресторанд модель Женерал Флавинтай анх танилцаж есөн жилийн дараа хуримаа хийжээ. Тэд гурван охинтой болсон байна.
  30. Сильвестр Сталлоне хэлэхдээ гурав дахь гэрлэлт нь амьдралынх нь хамгийн гайхамшигтай үе гэж дурссан байдаг. Анхны гэрлэлт нь сайн байгаагүй ч хөвгүүдтэйгээ холбоотой байдаг аж.
  31. Жүжигчин Стив Остинтэй хийсэн “The Expendables” киноны зураг авалтын үеэр хүзүүндээ төмөр хавтанг оруулах шаардлага гарсан тул албаар хугалж байжээ.
  32. Сильвестр гурван охидоо төлөөлүүлэн гурван сарнай биедээ анх шивүүлжээ.
  33. Тэрбээр 2009 онд “Кампакхт Ишак” кинонд энэтхэг хүний дүр бүтээсэн.
  34. Сильвестр 50 гаруй жил газрын тосны бизнес эрхэлж, уран зураг цуглуулж иржээ. Леонардо Да Винчиг өөрийнх нь баатар гэж үздэг байна.
  35. 2012 оны 7-р сарын 13-нд түүний ууган хүү Сэйж Сталлоне Лос Анжелес дахь гэртээ зүрхний шигдээсээр нас баржээ.

By updown

One thought on “Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонегийн тухай 35 баримт”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн