tsagdaa-4.jpg

2018-06-25 17:40
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаасзам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын Давааны замд […]

hool-4.jpg

2018-06-25 17:37
Бүжигчин Төөгөө өөрийн гэсэн үзэл бодол арга барилтай нэгэн. Үүгээрээ бусдад үнэлэгдэх нь ч бий, буруутгагдах нь ч бий. Монголын гудамжны бүжигчдээс хамгийн хол явж чадсан тэрээр залуусын хандлагыг өөрчлөхийн тулд чамгүй олон лекц, сургалт, видео хийж байсан удаатай. Гудамжаар зөрж өнгөрөхдөө эвгүй харж араас нь элдвээр хэлдэг хүмүүсийг шүүмжлээд авсан тэрээр “Уучлаарай, Хүнтэй зөрөхдөө […]

urguu.jpg

2018-06-25 17:23
Өнгөрсөн баасан гарагт Бөхийн өргөөний гадна УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, хамгаалалтын ажилтнуудын хамтаар очиж өргөөний хаалга үүдийг эвдэлсэн хэрэг гарсан.Тэгвэл БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол бөхийн өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн иргэн 33 настай Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ. Монгол улсын эрүүгийн хуулийн 20.16 зүйлд: 1.Нийтийн хэв журмыг […]

hytad.jpg

2018-06-25 17:18
Тэнгэрт нисэж яваа шувуунд ч итгэхэд хэцүү цаг үе ирж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид шувуутай адилхан харагдах хяналтын дрон зохион бүтээж туршиж байгааг “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлжээ. Одоогоор цэрэг армийн, засгийн газрын 30 гаруй байгууллага нийт таван мужид ийм дрон ашиглан иргэдийн үйлдлийг хянаж байгаа гэнэ. Тэдний дотор салан тусгаарлах […]

20-mynga.jpg

2018-06-25 17:08
УИХ-ын чуулганаар нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах босго оноог 554 оноо байснаас 670 болгон нэмэгдүүлсэн билээ. Тиймээс таны хүүхэд 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм байна. Та https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php дарж […]

turuw.jpg

2018-06-25 16:55
Манайд галт тэргэнд төрсөн хүүхдүүд цөөнгүй байдаг. Түүнчлэн тэдгээр хүүхдүүдийг Ганзам гэж нэрлэсэн байдаг юм билээ. Тэгвэл өчигдөр галттэргэнд хүү мэндэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотноо ирсэн 285-р галт тэргэнд өчигдөр өглөө 06.00 цагт Сайншандаас суусан зорчигч эмэгтэй хүү төрүүлж 31-р цувааны үйлчлэгч Намжилмаа, Бурмаа, Онон нар эх барьж авсан баярт сайхан үйл явдал тохиожээ. Ажил үүргээ […]

baterdene-1.jpg

2018-06-25 16:33
Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 1. Худал: 2018 оны 4-р сарын 21-ний өдөр МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат  дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, МҮБХ талаас улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан эвлэрлийн комисс байгуулсан ч МҮБХ-ны санхүүд аудит оруулан шалгуулах, допингийн шинжилгээг “Аварга” дээд сургуулийн ажилчдаас бүрдсэн комиссыг өөрчлөх, Бөхийн […]

arhi-1.jpg

2018-06-25 16:16
ОБЕГ-ын ачаалал эрс нэмэгджээ. Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд усанд осолдсон тухай дуудлага мэдээлэл өдөр бүр ирэх болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр аялагчдын ихэнх нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осолдох, амь насаа алдаж буй талаар хэлж байв.  Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумд Ерөө голын усанд 35 настай эмэгтэй У живсэн тухай […]

aimag.jpg

2018-06-25 15:56
Дундговь аймагт хоёр толгойтой хүүхэд мэндэлжээ гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг Enkhbaatar Dashjamts гэх хаягтай иргэн фэйсбүүкт нийтэлснээр олны анхааралд өртөв. Ингэхдээ ” Дундговьд хоёр толгойтой хүүхэд төрлөө гэж чих дэлслээ. Зарим хүн хувилгаан бурхан хүүхэд төрлөө гэж шүтээн болгох гэж оролдож байна ч гэх шиг. Гэтэл энэ нь ураны хайгуулын явцаас болж буй билээ. ТҮГШҮҮРИЙН […]

morid.jpg

2018-06-25 15:52
 Үндэсний их баяр наадам болоход 16 хоног үлджээ. Үүнтэй зэрэгцээд  хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, даатгалын асуудал хөндүүр сэдэв болдог. Өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрийн дээд хэмжээ нь 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон, нөхөн сэргээх үйлчилгээнд хаанаа ч хүрэлцэхгүй мөнгө. Цаашид даатгалын нөхөн […]