Дундговь аймагт хоёр толгойтой хүүхэд мэндэлжээ гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг Enkhbaatar Dashjamts гэх хаягтай иргэн фэйсбүүкт нийтэлснээр олны анхааралд өртөв. Ингэхдээ ” Дундговьд хоёр толгойтой хүүхэд төрлөө гэж чих дэлслээ. Зарим хүн хувилгаан бурхан хүүхэд төрлөө гэж шүтээн болгох гэж оролдож байна ч гэх шиг. Гэтэл энэ нь ураны хайгуулын явцаас болж буй билээ. ТҮГШҮҮРИЙН ХАРАНГА: Арева 2018 оны долдугаар сарын 1-нээс ураны олборлолтоо эхлүүлэх бололтой. Ингээд даяар монголчуудын ариун голомт үүрд цацрагийн хөнөөлтэй бүс болдог юм байна” гэсэн байв.
Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад ” Ураны олборлолт байхгүй. Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй” гэдгийг хэлээд Дундговийн гэх үгийг Говийн нэгэн аймаг болгон өөрчилсөн байна гэдгийг онцоллоо.