ОБЕГ-ын ачаалал эрс нэмэгджээ. Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд усанд осолдсон тухай дуудлага мэдээлэл өдөр бүр ирэх болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр аялагчдын ихэнх нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осолдох, амь насаа алдаж буй талаар хэлж байв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумд Ерөө голын усанд 35 настай эмэгтэй У живсэн тухай мэдээлэл аймгийн ОБЕГТ ирсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд осолдох гэж байсан 24 настай хоёр иргэний амийг аварсан байна. Тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орсон байжээ. Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.