Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 1.
Худал: 2018 оны 4-р сарын 21-ний өдөр МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, МҮБХ талаас улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан эвлэрлийн комисс байгуулсан ч МҮБХ-ны санхүүд аудит оруулан шалгуулах, допингийн шинжилгээг “Аварга” дээд сургуулийн ажилчдаас бүрдсэн комиссыг өөрчлөх, Бөхийн Өргөөг МҮБХ-ны өмчид бүртгүүлэх саналыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүлээн аваагүйгээс эвлэрэх боломжгүй болсон.
Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 2
Худал: 2018 оны 6-р сарын 15-ны өдөр Б.Бат-Эрдэнийн талаас дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Мягмарсүрэн, улсын гарьд Рагчаа, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат нар уулзаж Эвлэрлийн гэрээ байгуулахаар санал нэгдсэн ч дархан аварга Б.Бат-Эрдэнэ татгалзсанаар эвлэрэх боломжгүй болсон.
Б.Бат-Эрдэнэ: Би МҮБХ-ны албан ёсны тэргүүн
Худал: 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн гэдгийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй бөгөөд өөрийгөө тэргүүнээр бүртгүүлэх гээд өргөдлөө өгөх нь дээрх байгууллага бүртгэхээс татгалзсан.
Б.Бат-Эрдэнэ: Надад МҮБХ-ны албан ёсны тамга, гэрчилгээ байна
Худал: 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газраас 670 тоот шийдвэрээр Б.Бат-Эрдэнийн хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгожээ.
Б.Бат-Эрдэнэ: Допингийн Эсрэг Төв надтай, миний Аварга Дээд Сургуультай ямар ч хамааралгүй
Худал: Допингийн Эсрэг Төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат нь Аварга Дээд Сургуулийн захирал, их эмч Э.Энхсанаа нь Аварга Дээд Сургуулийн багш, Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн Эсрэг Төвийн хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь хүү Хайдавдорж нь мөн Допингийн Эсрэг Төвийн хяналтын ажилтан. /байгууллагын танилцуулгаас нь харж болно/
Б.Бат-Эрдэнэ: Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон хурал болоогүй
Худал: Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолуудыг Р.Нямдорж 16 жил биелүүлээгүй учир 2017 оны 5-р сарын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага албадан биелүүлж Их Эеийг хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон байна.
Б.Бат-Эрдэнэ: Р.Нямдорж гуайн үед МҮБХ-ны сайн, шударга, найраа, допингийн эсрэг ажилласан
Худал: 2017 оны Улсын наадамд өөрийнх нь нутгийн, гарын шавь улсын арслан О нь 3 хуруугаа гарган тохироо хийж унаж өгч, найраа хийсэн. Мөн оны наадамд улсын аварга Санжаадамба учраа бөхөө давсан ч унасанд тооцсон. 2016 оны улсын баяр наадамж улсын арслан Бүрэнтөгс учраа бөхөө давсан ч дахин барилдуулсан. 2017 онд 14 бөх допинг хэрэглэсэн гэж мэдэгдэж байсан ч тав болсон. Есөн бөх нь сураггүй болсон. Шинжилгээ авдаг Допингийн эсрэг төв нь Аварга дээд сургуулийн захирал, багш, ажилчид, тэдгээрийн нөхөр, хамаатан садангуудаас бүрдсэн. Жил бүр энэ төвд нийт бөхчүүдийн өмнөөс их хэмжээний мөнгийг шилжүүлдэг.
Б.Бат-Эрдэнэ: Бөхийн Өргөө МҮБХ-ны өмчид байгаа
Худал: 2018 оны 4-р сарын 19-ны өдрийн Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газрын албан бичигт “…МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө манай мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн байна. Мөн 2018 оны 5-р сарын 02-ны өдөр Д.Данзан хэвлэлийн хурал хийхдээ “…Бөхийн Өргөөг МҮБХ-ны нэр дээр бүртгүүлээгүй, бүртгүүлэх албагүй”.
3 comments
Ооо болно. Хууль бус хурал хийж М.Б.Х. гэж хууль бус байгууллагын нэрээр Сүхбат, Баянмөнх нар болилдоо
Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж байна. Монгол үндэсний бөхийн ноён оргил нь болсон энэ хүн бөхийн төлөө ингэж явах ёстой. Чинбат тэр бизнес энэ тэрээ л оролдвол таарнадаа. Бөхчүүдын ажилд оролцох ямар хэрэг байнадаа,
Bayanmunkh, Sukhbat nart hariutslaga tootsoj huuliin gesgeelt uzuuleh heregtei.