Манайд галт тэргэнд төрсөн хүүхдүүд цөөнгүй байдаг. Түүнчлэн тэдгээр хүүхдүүдийг Ганзам гэж нэрлэсэн байдаг юм билээ. Тэгвэл өчигдөр галттэргэнд хүү мэндэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотноо ирсэн 285-р галт тэргэнд өчигдөр өглөө 06.00 цагт Сайншандаас суусан зорчигч эмэгтэй хүү төрүүлж 31-р цувааны үйлчлэгч Намжилмаа, Бурмаа, Онон нар эх барьж авсан баярт сайхан үйл явдал тохиожээ. Ажил үүргээ амжилттай биелүүлэхийн ялдамд эх хүү хоёрыг эсэн мэнд амаржуулж, эх барьж авсан үйлчлэгч нарт ажлын амжилт хүсье. Монголын үрс маш олон болтугай.