huu.jpg

2018-06-19 11:32
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр /2018.06.18/ 18.00 цагийн орчимд тус сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, тухайн талбайд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

muur-1.jpg

2018-06-19 11:10
Хүн төрөлхтөн төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөөр ирсэн. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарладаг. Ихэвчлэн буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол зэргээс болж хавдар өвчин үүсдэг гэж анагаах ухаан үздэг. Гэтэл сүүлийн үед хүмүүс биднийг хорт хавдартай болоход нөлөөлж байгаа өөр нэг учир шалтгааныг судлаачид нээн илрүүлээд байгаа юм. Энэ нь зэрлэг амьтдаас хүмүүст […]

harandaa.jpg

2018-06-19 10:30
Америк оюутнуудын зохион бүтээсэн нэгэн өвөрмөц харандаа олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байгаа тухай Ecology.md цахим хуудас мэдээлжээ. Зохион бүтээгч оюутнууд уг харандаагаа өөрсдөө “Нахиалдаг харандаа” хэмээн нэрлэсэн нь магадгүй хамгийн оновчтой нэр болсон ч байж болох юм. Учир нь байгалийн цэвэр хуш модоор хийсэн “Нахиалдаг харандаа”-аар зөвхөн цаасан дээр зурж, бичээд зогсохгүй […]

naadam-dolloo.jpg

2018-06-19 10:17
Төрийн ордны дөрвөн давхарт хэдхэн хаалганы наана, цаана суудаг үндэсний бөхийн хоёр аварга өчигдөр өрөө, өрөөндөө дараалан мэдээлэл хийлээ. Улсын наадам дөхсөн энэ өдрүүдэд даанч урам хугармаар үг хэлцгээж байна. Ерөнхийдөө Монголын үндэсний бөхийн холбооны хагарал нь эвлэхгүй явсаар наадам тулгаж байгааг хүлээн зөвшөөрлөө. Хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ жилийн наадам будилаантай болохыг зөгнөж сууна. УИХ-ын […]

kom.jpg

2018-06-19 10:11
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “gaming disorder” буюу компьютер, видео тоглоомын өвчнийг албан ёсоор өвчний ангилалд оруулж, хүлээн зөвшөөрчээ. Уг өвчний гол шинж тэмдгийг ДЭМБ Тоглоомонд хяналтаа алдах Амьдралын бусад сонирхол, өдөр тутмын үйл ажиллагаанаас тоглоомыг илүүд тавих Сөрөг үр дагаврыг үл тоон тоглоомоо үргэлжлүүлсээр байх гэж тодорхойлжээ. Тус байгууллагаас гаргадаг International Classification of Disorders […]

sanaa-1.jpg

2018-06-19 10:05
ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИН: “ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна” Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА: “Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, […]

hen-yu-helew.jpg

2018-06-19 09:55
Балансын үнэлгээ нь их наяд төгрөгтэй тэнцэх 27 аж ахуйн нэгж, тэр дундаа стратегийн шинж чанартай томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах жагсаалт анхаарлын төвд байна. 2012-2020 онд төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг Байнгын хороо, парламентаар хэлэлцэж байгаа нь олон нийт төдийгүй Их хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй багагүй тулгараад байгаа. Гишүүдийн зүгээс ард түмний өмчийг хувьчлахдаа нухацтай […]

bat-erdene.jpg

2018-06-19 09:48
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг МҮБХ-ны тамга тэмдэгийг ашиглахгүй байх,  20-ний өдөр элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Гэвч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулж, МҮХБ-ны тамга тэмдэгийг ашигласаар байсан тул өнгөрсөн дөрөвдүгээр […]

uneleh.jpg

2018-06-19 09:47
“Баянгол дүүргийг 6 хороонд нэр тодорхойгүй саун массажны газар биеэ үнэлж байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага авч шалгажээ. Шалгалтаар 31 настай эмэгтэй Ү нь 27 настай эмэгтэй У-г, 25 настай эмэгтэй Б нарын биеийг хүчээр үнэлүүлж байжээ. Мөн “БЗД-14 хороо зочид буудлын 1 давхарт биеэ үнэлэгч нар байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, 30 […]

agaar-2.jpg

2018-06-19 09:35
2018 оны зургадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор […]