Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг МҮБХ-ны тамга тэмдэгийг ашиглахгүй байх, 20-ний өдөр элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Гэвч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулж, МҮХБ-ны тамга тэмдэгийг ашигласаар байсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн ОӨУБЕГ-аас тэдний хэрэглэж байсан тамга, гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж элдэв үйл ажиллагаа явуулсаар байгаа тул МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аврага Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.
Шаардлагадаа “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар допингчин болгон зарлаж, нэр төрд нь халдаж, хуурамч дүгнэлт гаргуулж, шинжилгээний хариуг будлиулж, шантаажилж хууль бус мөнгө, бохир бизнес хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас шаардаж байна” гэжээ.
Сануулахад, МҮБХ эвлэлдэн нэгдэж, учир зүйгээ олох гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татгалзсанаас болж эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй тухай УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат мэдээлсэн. Харин уг асуудалд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тодорхой тайлбар өгч чадаагүй юм.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.