“Баянгол дүүргийг 6 хороонд нэр тодорхойгүй саун массажны газар биеэ үнэлж байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага авч шалгажээ.
Шалгалтаар 31 настай эмэгтэй Ү нь 27 настай эмэгтэй У-г, 25 настай эмэгтэй Б нарын биеийг хүчээр үнэлүүлж байжээ. Мөн “БЗД-14 хороо зочид буудлын 1 давхарт биеэ үнэлэгч нар байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, 30 настай эмэгтэй А нь тус газрыг түрээслэн О /эм.26н/, Н /эм.32н/, Э /эм.22н/, Д /эм.21н/ нарын биеийг үнэлүүлж байсныг ЭЦА-ны 3-р хэлтсийн алба хаагч нар илрүүлэн тус тус шалгаж байна. Ийм төрлийн гэмт хэргийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үздэг байна.