Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алджээ
2018-06-19 11:32

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр /2018.06.18/ 18.00 цагийн орчимд тус сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, тухайн талбайд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.