tsagdan.jpg

2018-05-24 17:41
Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол, “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас очиж, гурван жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын […]

hoga.jpg

2018-05-24 17:00
‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа арчилгааг өдөр бүр тогтмол хийж байгаа билээ.  Хайс, хашлага, гэрлийн шон дээр наасан зар сурталчилгааны хуудас хуулж, замын нуух ба зорчих хэсэг,  явган хүний зам, болон Үерийн хамгаалалтын далан суваг, гуу, жалганд үүссэн […]

make.jpg

2018-05-24 16:40
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын үсчин, гоо сайханчдын холбоо хамтран  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо засалчдын мэргэжлийн аварга шалгаруулах “Үсчин гоо засал-2018” нээлттэй  тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Засгийн газрын “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээн үсчин, гоо сайханч, […]

emj-nar-1.jpg

2018-05-24 16:32
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийсэн билээ. Ес хоног үргэлжилсэн тус суулт өчигдрөөс зогссон байна.

yoton.jpg

2018-05-24 16:19
Францын мэс засалч Жан Луй түүний хамтран зүтгэгчид мэс засал хийсний дараа өвчтөний шарханд ёотон уусгаж түрхвэл илүү хурдан эдгэрдгийг баталжээ. Тэд туршилтаар өвчтөний шархыг антибиотикоор эмчлэхэд 85 хоногт эдгэрдэг бол ёотон түрхэснээр 54 хоногт эдгэрдэг болохыг тогтоосон байна. Үүний нууц нь ёотон шархны доторх микро организмаас чийгийг өөртөө татаж тэднийг устгадагт оршино.

darga-3.jpg

2018-05-24 15:46
УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, […]

naranbaatar.jpg

2018-05-24 15:40
Монгол түмний их баяр, Улсын наадам болоход хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болов. Түүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар  наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн тоглолтод […]

bayr-nar.jpg

2018-05-24 15:29
Оюутолгой гэрээг байгуулахад эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгуулж буй Ерөнхий сайд асан С.Баярыг  Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн. Тэрбээр  МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт дор байгаа юм. Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад 42 хонож буй юм. Түүний бие муудаж, хууч […]

a82b85cd67ba22d1d07c0dbcec86fcec.jpg

2018-05-24 15:07
Манай улсын эрүүл мэндийн салбар уруугаа харсан пирамид бүтцээр явж ирснийг салбарынхан нь хэлдэг. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эмнэлгийн хөгжил хөсөр хаягдан, тэнд ажиллаж буй эмч, сувилагчдын нэр хүнд навс унасан. Чадварлаг эмч, мэргэжилтэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр II, III шатлалын эмнэлгийг хангахад төр, засгаас анхаардаг ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчлэл, […]

hurelsih.jpg

2018-05-24 15:03
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тоооцох,огцруулах шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сөрөг хүчинд албан ёсоор шаардлагынх нь хариуг илгээжээ. Үүнд, 1.Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайг Бүгд […]