‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа арчилгааг өдөр бүр тогтмол хийж байгаа билээ. Хайс, хашлага, гэрлийн шон дээр наасан зар сурталчилгааны хуудас хуулж, замын нуух ба зорчих хэсэг, явган хүний зам, болон Үерийн хамгаалалтын далан суваг, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тухайлбал 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 413.205 м.кв талбайн 550.2 тонн хог хаягдлыг цэвэрлэж, зөвшөөрөлгүй наасан 158 ширхэгзар сурталчилгааны хуудсыг хуулсан юм.
Түүнчлэн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-аас амьдрах орчноо сайжруулж, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх үүднээс тасалгааны цэцэгарчилж ургуулах арга технологид сургах, орчныг цэцэрлэгжүүлэх зорилготой “Цэцгийн баяр-2018” өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгт оролцсоноор иргэд амьдрах орчноо өөрсдөө сайжруулж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлэх боломжтой болсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.