Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол, “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас очиж, гурван жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид өгсөн байна. Энэхүү дуудлагын дагуу тус ангийн албан хаагчид хүүг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ажээ.