Монгол түмний их баяр, Улсын наадам болоход хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болов.
Түүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн тоглолтод ажиллуулахаар ийнхүү шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, СГЗ Г.Цоггэрэл ажиллах аж. Мөн баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлахаар тогтсон байна.