sewh.jpg

2018-03-09 17:32
Бидний эмээ нар хонины өлөнгөөр нүүрээ арчилдаг байсан байна. хонины гэдсийг арилгахдаа өлөнг шувтран эргүүлээд өнгөрийг нь шаазан аяганд ялгаж аваад нүүрээ цэвэрлэсний дараа нүүрэндээ түрхдэг. 15-20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлээд тэжээлийн тосоор хамгаалж өгдөг гэнэ. Энэ аргыг гурван удаа хэрэглэхэд л таны нүүрний сэвх арилна.

tagnuul.jpg

2018-03-09 17:10
Өнгөрсөн онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Жон Намыг үхлийн хороор хордуулж хөнөөсөн хэрэг гарч, дэлхий дахины анхаарлыг татсан билээ. Саяхан амиа алдсан ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалыг охиных нь хамт мөн хордуулсан хэрэг гарсан байна. Биеийн байдал тун муу байгаа бөгөөд тэднийг хордуулсан хор нь Ким Жон Намыг хордуулсан хортой […]

uuuuuuuuuuuuuuuuuuuuuus.jpg

2018-03-09 16:51
Хавар, намрын улиралд хамгийн хэцүү асуудлуудын нэг бол мэдээж үс байдаг. Салхинд хийсч, шороонд дарагдаж, харах тусам улам л гандаад эхэлдэг. Эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд охид, бүсгүйчүүд бүгдээрээ л эрүүл, гялалзсан үстэй, сэтгэл хангалуун алхахыг эрмэлздэг. Тиймээс гэрийн нөхцөлд хамгийн энгийн аргаар үсээ зөв арчлах зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. -Долоо хоногт хоёр […]

mnii.jpg

2018-03-09 16:40
Хаад ноёдын дангаар ноёрхлыг эсэргүүцсэн ард түмний бослого хөдөлгөөн өрнөсөөр  хүн  төрөлхтний түүхэнд “Францын хувьсгал” гэж алдаршсан тэмцэл 1800-аад оныг хүртэл арваад жил үргэлжлэхдээ цөөнхийн эрх ашгийг дээдэлсэн (monarch) нийгмийн дэг журмыг шударга бус хэмээн дүгнэж, хүний нийгэм “Тэгш эрх, Эрх чөлөө, Ахан дүүсэг ёс”-нд  тулгуурлах ёстой гэж үзжээ. Эртнээс үр хөврөл нь бүрэлдсэн энэ […]

us-1.jpg

2018-03-09 16:15
Баянзүрх дүүргийн XIV хороо буюу зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч оршин суугчид энэ байрыг ашиглалтанд орсноос хойш 4 жил гаруй хугацаанд зэвтэй  ундны ус хэрэглэж иржээ. Тэд энэ тухай хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар тавьсан боловч асуудал өдий хүртэл шийдэгдээгүй […]

po.jpg

2018-03-09 15:55
Канадын төв хэсэгт цаг агаар таагүй байгаагийн улаас Манитоба мужийн 20 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ. Гуравдугаар сарын 5-ны даваа гарагийн байдлаар тус бүсэд 20 см зузаан цас унасан нь нэг сарын хур тунадасны хэмжээнээс даруй хоёр дахин их хэмжээ юм. Цаг уурчдын анхааруулж байгаагаар дахиад таван см зузаан цас нэмж орох төлөв ажиглагдаж […]

2102.jpg

2018-03-09 15:46
БСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр зохион байгууллаа.  Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцож  байна.  Манай улс  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх “PISA”  шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор илтгэл тавилаа. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх […]

unuudur-1.jpg

2018-03-09 15:35
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарынхан Хүннүгийн хаан ургийн тамга дүрсэлсэн хадны зураг Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутгаас өнгөрсөн баасан гаригт илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Энэ нь Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн, Хүннүгийн хаан ургийн тамганы долоо дахь нь байсан юм. Тэгвэл археологичид дээрх дурсгалтай ижил цаг үед хамаарах, тамганы найм […]

mashin.jpg

2018-03-09 15:29
Өнөөдөр өглөө 08:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ. Тус замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим настай жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. Жолооч та […]

kaddapee.jpg

2018-03-09 15:05
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн гэр бүлийн мэдлийн 11 тэрбум евро алга болсон байна. Энэ хөрөнгийг 2011 онд ельги улсын “Euroclear” банкинд царцаасан байдаг.  Алга болсон хөрөнгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаас Каддафи болон түүний гэр бүлийн эсрэг хоригийн хүрээнд царцаасан. Алга болсон хөрөнгийг айны дараа Ливи улсын үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулж, сэргээн босголтод ашиглах боломжтой гэж […]