Өнөөдөр өглөө 08:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ. Тус замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим настай жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй. Үүнд:
- зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
- зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
- явган хүний гарц дээр
- төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
- гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
- эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
- хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
- тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
1 comment
Нийслэлээс зүүн тийш гарч байгаа автобусууд Баянзүрхийн товчоо өнгөрмөгц 100 км/цаг хурдалж явдаг. Ялангуяа Налайх-Нийслэл-Налайхын автобусууд суудлын тэргүүдтэй уралдаж, бүр гүйцэж түрүүлдэг. Тэгээд гэнэт зам чөлөөлөлгүй зогсож, арын машинуудад маш осолтой эрсдэлтэй байдал үүсгэж хүнээ буулгаж, суулгаж байдаг. Олон хавар хавар нэгэндээ гэж үг бий. Энэ автобусын жолооч нарын эмх замбараагүй цадиггүй үйлдэл осолд хүргэж байна. Хэлэх ч үг олдохгүй байна. Маш харамсалтай байна.