Баянзүрх дүүргийн XIV хороо буюу зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч оршин суугчид энэ байрыг ашиглалтанд орсноос хойш 4 жил гаруй хугацаанд зэвтэй ундны ус хэрэглэж иржээ. Тэд энэ тухай хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар тавьсан боловч асуудал өдий хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Уг асуудлаар оршин суугчид “Таван өндөр” ХХК-д хандсан ч дорвитой хариу өгөөгүй байна.
Хотын А зэрэглэлд байрлах гэдэг утгаараа иргэд энэхүү орон сууцыг сонгох болсон нь өдгөө ийм нөхцөл байдалд хүргээд байгаа юм. Үр хүүхдээ тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд байлгах үүднээс байранд ордог болхоос мөнгө нь илүүдсэндээ ордоггүй хэмээх эцэг эхийн гомдол газар авчээ. Харин “Таван өндөр” ХХК салбарын захирал Ч.Балжмаа хэлэхдээ, “Хэд хоног ус хаагдах, тасрах үед хааяа зэвтэй ус гардаг. Огт зэв гардаггүй гэж бол хэлэхгүй. Ашиглалтад ороод 3-4 жил болж буй байрны шаланк, хоолойг нь бүгдийн солино гэж байхгүй. Тэгээд ч мөнгө санхүү гээд л яригдах асуудал олон бий. Манай шугамын хоолой ган төмөр учир дотроо зэврэх, хэсэг ус тасрах үед хуримтлагдсан ус нь гэнэт гардаг байх гэж бий таамаглаад байна. Сүүлийн үед шугам хоолой хуванцраар хийгдэх болсон байна. 2018 оны төлөвлөгөөнд хуванцар шугам хоолойтой болгох асуудлаар холбогдох газартай нь ярилцаж байгаа” Тус байрны оршин суугчдын ярьснаар тогтмол зэвтэй ус гардаг. Хаа нэг гайгүй ус гоождог.Манайд нэгч хүн зэвтэй усны асуудлаар орж ирж байгаагүй. Магадгүй би олон хүнтэй харьцдаг тул мартсан ч байж болох юм” гэх тайлбар өгсөн юм.