2018-03-09 15:551min00

Канадад 20 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ

po

Канадын төв хэсэгт цаг агаар таагүй байгаагийн улаас Манитоба мужийн 20 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ. Гуравдугаар сарын 5-ны даваа гарагийн байдлаар тус бүсэд 20 см зузаан цас унасан нь нэг сарын хур тунадасны хэмжээнээс даруй хоёр дахин их хэмжээ юм.

Цаг уурчдын анхааруулж байгаагаар дахиад таван см зузаан цас нэмж орох төлөв ажиглагдаж байгаа гэнэ. Зарим суурин, хөдөө тосгодод хичээл, сургуулийг түр хаасан байна.