indiana.jpg

2018-02-22 14:33
-Энэ хэргийн бүх тайлан тооцоо ил болжээ- Перу улсын Эрүүл мэндийн яамны 2015, 2017 оны тайлангуудад тус улсын хамгийн алслагдмал бөглүү хэсэг болох Амазонкад амьдардаг уугуул иргэд мөнгөн ус алдагдсанаас үүдэлтэй хордлогод орж, бөөн бөөнөөрөө амиа алджээ. Уг тайланг харамсалтай нь огт дэлгэхгүй, нуун дарагдуулсан тухай ‘The Guardian’’-д бичсэн байна. Өнгөрсөн зууны 80-аад оны дундаар […]

Untitled-13-9.jpg

2018-02-22 14:24
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа үндэсний криптовалютын худалдаанаас 735 сая ам.доллар олсон гэж мэдэгдлээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Венесуэлийн засаг захиргаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас криптовалют бий болгох ажлыг эхлүүлж, энэ сарын 20-ноос El Petro-гоо худалдаанд гаргаж эхэлсэн юм. Каракас өөрсдийн гэсэн криптовалюттай болсноор “мөнгөний тусгаар тогтнол”-оо нэмэгдүүлж, АНУ-ын зүгээс ирэх “санхүүгийн хаалт […]

doping.jpg

2018-02-22 14:11
Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн гэнэтийн шалгалтад бүдэрсэн таван бөхийн барилдах эрхийг хасна гэх мэдээлэл байна. Тэдний дунд улсын цолтой болон аймгийн цолтой бөх багтаж байгаа аж. Эл асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлын талаар  маргааш мэдээлэл өгөх юм. Наадмын бус үед буюу заал, танхимын барилдаанд зодоглож буй 35 бөхөөс […]

shanaa.jpg

2018-02-22 13:54
Босоо хөх Монгол бүлгэмийн залуучууд иргэдээс өгсөн мэдээллийн дагуу  мөрийтэй тоглож монгол охидтой зугаацаж байсан хятадуудад сануулга өгчээ. Жуулчдын очих дуртай газрын нэг болох Тэрэлжид нэгэн амралтын газарт энэ хэрэг болсон бөгөөд 10 гаруй охидыг нэг гэрт байлган, сонгож архидаж байсан гэнэ. Эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй охид ч бас байсан аж. Тус бүлгэмийн гишүүний мэдээлснээр […]

beleg.jpg

2018-02-22 12:53
Хятадууд Цагаан сарын баярын үеэрээ нэгэндээ улаан дугтуйнд мөнгө хийн бэлэглэдэг уламжлалтай аж. Мөнгөний хэмжээ их биш байх бөгөөд зураг нь олз омгийг бэлгэдэх учиртай гэнэ. Гэвч сүүлийн үед цагаан сарын баяраар гэр бүлийн гишүүддээ бэлэглэдэг улаан дугтуйтай мөнгөтэй холбоотой гомдол шүүхэд их ирэх болжээ. Тус улсын Юньнань мужийн их сургуулийн оюутан Хуан эцэг, эхээ […]

Untitled-11-10.jpg

2018-02-22 12:40
Швейцарийн засаг захиргаа амьд хавч, наймаалжийг буцалсан усанд хийхийг хориглохоор төлөвлөж байна. Энэ нь эдгээр амьтнаар хэтэрхий харгис аргаар хоол бэлтгэх арга гэнэ. Амьтад өвдөлтийг мэдрэх нь гэм нүгэлтэй гэж үзжээ. Ийнхүү тус улс ийм хууль гаргасан дэлхийн анхны улс болох нь. Шинэ хууль 03 дугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ цагаас эхлэн тогооч нар зөвхөн […]

geee.jpg

2018-02-22 12:37
Бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг реппер Gee өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй гэдэг. Арван жилдээ долоон сургууль дамжсан Реппер Gee буюу Төгсжаргалын Мөнх-Эрдэнийг халзан толгой, шивээс нь тодотгодог.  Дуулахаас гадна жүжиглэх авьяастай гэдэгээ “Микроны босс” киногоороо харуулаад амжсан GEE-г фэйсбүүкийн фотошопчид үсээ ургуулаасай гэж хүсдэг бололтой. Photoshop сурцгаая залуусаа группт түүнийг үстэй болгох CHALLENGE хэрхэн […]

haniad.jpg

2018-02-22 12:00
Өвөл шувтарч урин дулаан болж байгаа хэдий ч бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт буурахгүй байна. Агаарын бохирдолоос үүдсэн амьсгалын замын өвчинөөр сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд өртөх болсон. Ялангуяа 0-28 хоногтой нярай болон 1-5 хүртэлх насны хүүхдүүд аливаа өвчинд их эмзэг байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ хамрын ханиад хүрэх, бага зэрэг халуурах үед гэрээр […]

Untitled-9-12.jpg

2018-02-22 11:38
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1998-2000 он) ОУТ гуравдугаар сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов, 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж, 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д А.Нармандах, 125 кг-д М.Лхагвагэрэл гэсэн 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн […]

Untitled-8-14.jpg

2018-02-22 11:22
2018 оны эхээр дэлхий дахинд цахилгаан автомашины тоо 3,2 сая болж нэмэгджээ. Энэ талаар Баден-Вюртембергийн Нарны эрчим хүч, устөрөгчийн судалгааны төвийн бэлтгэсэн тайлан харуулж байна. Үүнээс зөвхөн Хятадад л гэхэд 1,2 сая машин тоологдсон бол АНУ-д 750 000 байгаа гэнэ. Герман улс 93 000 машинтайгаар наймдугаарт жагсаж байна. Өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн цахилгаан машины тоо 1,2 сая […]