Цагаан сараар бэлэгний мөнгийг нь үрсэн ээж аавыгаа шүүхэд өгчээ

2018-02-22 12:53
beleg

Хятадууд Цагаан сарын баярын үеэрээ нэгэндээ улаан дугтуйнд мөнгө хийн бэлэглэдэг уламжлалтай аж. Мөнгөний хэмжээ их биш байх бөгөөд зураг нь олз омгийг бэлгэдэх учиртай гэнэ. Гэвч сүүлийн үед цагаан сарын баяраар гэр бүлийн гишүүддээ бэлэглэдэг улаан дугтуйтай мөнгөтэй холбоотой гомдол шүүхэд их ирэх болжээ.

Тус улсын Юньнань мужийн их сургуулийн оюутан Хуан эцэг, эхээ шүүхэд өгсөн байна. Тэрбээр 2016 онд цагаан сарын бэлгэнд авсан улаан дугтуйтай  58,000 юань буюу 9200 орчим ам.долларыг аав, ээж хоёр нь өөрт нь өгөлгүй хувьдаа завшсан гэж гомдол гаргажээ. Эцэг эх нь салсан бөгөөд Хуаны сургалтын төлбөрийг төлөхөөс татгалзсан байна. Харин шүүхээс Хуаны эцэг эхийг нь сар бүр 1500 юанийг түүнд төлж, хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэжээ. Гэхдээ бага насны хүүхдэд өгсөн улаан дугтуйг ээж аав нь хэрэглэх нь түгээмэл байдаг аж.