Швейцарийн засаг захиргаа амьд хавч, наймаалжийг буцалсан усанд хийхийг хориглохоор төлөвлөж байна. Энэ нь эдгээр амьтнаар хэтэрхий харгис аргаар хоол бэлтгэх арга гэнэ. Амьтад өвдөлтийг мэдрэх нь гэм нүгэлтэй гэж үзжээ. Ийнхүү тус улс ийм хууль гаргасан дэлхийн анхны улс болох нь.
Шинэ хууль 03 дугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ цагаас эхлэн тогооч нар зөвхөн үхсэн хавч, наймаалжийг хоолондоо хийх эрхтэй болжээ. Тиймээс буцалсан усанд хийхийн өмнө цахилгаан цохиулах, боох зэрэг арга хэмжээ авах ёстой. Эсвэл хөлдөөж болно. Ингэж ухаан алдуулах нь илүү зөөлөн арга гэнэ.
Шинэ хуулиар мөн муурнуудыг өдөр бүр бусад мууртай уулзуулж учруулж байх ёстой бөгөөд далайн гахай зэрэг амьтдыг заавал хосоор нь тэжээх ёстой гэнэ.
Хууль санаачлагчдын тэмдэглэснээр наймаалж, хавч нь хүн шиг өвдөлтийг мэдрэхгүй ч мэдрэлийн системтэй болохоороо халуун усанд чанагдаж байхдаа асар их стрессийг мэдэрнэ гэжээ.
Энэхүү хуулийг Европын бусад оронд ч батлахыг шаардаж байна. Жишээлбэл Их Британид 32 000 хүн интернэтэд ийм хуулийг дэмжиж байна гэсэн гарын үсэг зуржээ.
Хуулиар мөн амьтдыг амгалан нойрсуулах ажиллагааг хүлээн зөвшөөрч магадгүй байна.
3 comments
Zov zov.
zuv
Амьтныг хайрлаж чадаж бйгаа хумуус хунийг хайрлаж чадна гэдэг нь тодорхой. Тэднийг БУРХАН ивээг.