ovoo.jpg

2018-02-23 10:50
Хаврын эхэн сарын шинийн 15-н хүртэл Сүхбаатар аймгийг зорих хүмүүс их бий. Энэ жил Алтан-Овоо, Шилийн Богд руу хийморио сэргээхээр явж буй иргэдэд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ. Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан тул Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой гэнэ. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг […]

Untitled-5-15.jpg

2018-02-23 10:41
Дэлхийн худалдааны байгууллага Өмнөд Солонгос улсыг Японы зүүн хойд хэсгээс буюу “Фүкүшима-1” АЦС-тай ойр хэсгээс далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон нь ялгаварлал мөн гэж үзжээ. Энэ тухай мэдэгдэл тус байгууллагын сайтад тавигдсан байна. Япон улсын засаг захиргаа 2011 онд “Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын дараа Өмнөд Солонгос улс тус улсын найман мужаас 28 төрлийн далайн бүтээгдэхүүн […]

hereg.jpg

2018-02-23 10:24
Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр (2018.02.22) 61 настай эрэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Гэмт этгээд талийгаачийг нуруун тус газар нь 30 гаруй удаа мэсээр гэмтээж, цогцост үлдээсэн байсан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай албаныхан хэргийн газарт үзлэг хийхэд хохирогч нь Чингэлтэй дүүргийн иргэн 61 настай Б нь манаачаар ажилладаг байсныг нь тогтоожээ. Хэргийг […]

Untitled-4-15.jpg

2018-02-23 10:12
Хятадын нэгэн иргэн суултуур дээр утсаараа оролдож, 30 минут суутал шулуун гэдэс нь шууд унаад иржээ. Энэ эр дуртай тоглоомоосоо салж чадахгүй тоглоод байтал гэнэт доогуур нь эвгүй болохыг мэдэрсэн гэнэ. Ингээд түргэн тусламж дуудтал эмч нар ч хүрч ирж, тоглоомын донтонд шулуун гэдэсний уналт хэмээх онош тогтоожээ. Түүнд яаралтай мэс засал хийсэн нь амжилттай […]

uih.jpg

2018-02-23 10:03
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээхээр намынхаа удирдлагад хандсан гэх мэдээлэл байна. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болж мэдэх нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан […]

ATG.jpg

2018-02-23 09:46
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Пүрэвдорж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Энхтүвшин нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан, Авлигатай тэмцэх газраас шалган, шүүхэд шилжүүлжээ.Энэ талаар “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна. Тэднийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ММК компанийн гүйцэтгэх захирал, “Ордос минхай” гэх компанийн хувь нийлүүлэгч Ли Цай Ян гэгч нь […]

Untitled-3-15.jpg

2018-02-23 09:45
Энэтхэгт мэс засалчид долоон цагийн турш хагалгаа хийж, 31 настай Сантлал Палын толгойноос хоёр килограмм шахам жинтэй хавдрыг авлаа. Эмч нарын хэлж буйгаар тархины хавдар нэг нь нөгөөтэйгөө нийлсэн хоёр толгой шиг л том байсан гэнэ. Хагалгааны дараа хавдрыг жигнэж үзтэл 1,87 килограмм жинтэй байжээ. Энэ нь амьд хүнээс авсан дэлхийн хамгийн том хавдар гэсэн […]

Untitled-2-15.jpg

2018-02-23 09:33
АНУ-д радиогийн хөтлөгч Кэссиди Проктор шууд эфирийн үед хүү төрүүлжээ. Энэ талаар KSDK суваг мэдээлсэн байна. Тэрбээр өвдөлт, базлалтынхаа үеэр сонсогчдодоо юу мэдэрч байгаагаа ярьсаар байжээ. Гэхдээ энэ бол түүний ажлын үргэлжлэл хэсэг байсан гэж хамтран ажиллагч Спенсер Грейвз мэдэгдсэн байна. “Кэссиди, түүний нөхөр бидэнд хамгийн нандин үйл явцаа хуваалцах боломж олгосон” хэмээн Грейвз хэлсэн […]

tomorhuyg.jpg

2018-02-23 09:30
Кино урлагийн анхны гэх тодотголтой шагнал бүрийн эзэн Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг аавынхаа мэргэжлийг өвлөн жүжигчнээр ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй кинонд дүр бүтээсэн. Урлагийн тогоонд 30 гаруй жил зүтгэж байгаа энэ эрхэм хүнд Нохой жилийн босгон дээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгосон нь эзнээ олсон шагнал гэлтэй. Одоо “Сити дээд […]

Untitled-1-16.jpg

2018-02-23 09:21
Нигерийн цэргүүд “Боко Харам” бүлэглэлийн дайчдын үйлдсэн халдлагын дараа Дапчи тосгоноос алга болсон сургуулийн 80 орчим сурагч охиныг аварчээ. Энэ талаар орон нутгийн эрх бүхий албан тушаалтны мэдээлэлд үндэслэн CNN агентлаг мэдээлсэн байна. Охидыг Йобе, Борно мужуудтай хиллэдэг хотоос энэ сарын 21-нд олсон байна. Харин яг хэдий тооны сурагч аврагдсан болохыг сургуульд дахин тооллого хийсний […]