Энэтхэгт мэс засалчид долоон цагийн турш хагалгаа хийж, 31 настай Сантлал Палын толгойноос хоёр килограмм шахам жинтэй хавдрыг авлаа.
Эмч нарын хэлж буйгаар тархины хавдар нэг нь нөгөөтэйгөө нийлсэн хоёр толгой шиг л том байсан гэнэ. Хагалгааны дараа хавдрыг жигнэж үзтэл 1,87 килограмм жинтэй байжээ. Энэ нь амьд хүнээс авсан дэлхийн хамгийн том хавдар гэсэн үг.
“Үнэхээр хүнд мэс засал байсан” хэмээн Мумбайн BYL Nair эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн дарга Тримурти Надкарни мэдэгджээ.
Мэс заслаас өмнө өвчтөн эр хавдраасаа болоод маш муу хардаг байжээ. Харин одоо тэр сайн хардаг болно гэдэгт эмч нар итгэлтэй байна.