АНУ-д радиогийн хөтлөгч Кэссиди Проктор шууд эфирийн үед хүү төрүүлжээ. Энэ талаар KSDK суваг мэдээлсэн байна. Тэрбээр өвдөлт, базлалтынхаа үеэр сонсогчдодоо юу мэдэрч байгаагаа ярьсаар байжээ.
Гэхдээ энэ бол түүний ажлын үргэлжлэл хэсэг байсан гэж хамтран ажиллагч Спенсер Грейвз мэдэгдсэн байна. “Кэссиди, түүний нөхөр бидэнд хамгийн нандин үйл явцаа хуваалцах боломж олгосон” хэмээн Грейвз хэлсэн байна.
Үүнээс гадна зоригтой эцэг эх хувь заяандаа найдаж, онлайнаар хүүхдэд нь нэр хайрлах санал асуулга явуулжээ. Ингээд сонсогчдын олонхийн саналаар хүүд Жеймсон хэмээх нэр өгсөн байна.