Дэлхийн худалдааны байгууллага Өмнөд Солонгос улсыг Японы зүүн хойд хэсгээс буюу “Фүкүшима-1” АЦС-тай ойр хэсгээс далайн бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон нь ялгаварлал мөн гэж үзжээ. Энэ тухай мэдэгдэл тус байгууллагын сайтад тавигдсан байна.
Япон улсын засаг захиргаа 2011 онд “Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын дараа Өмнөд Солонгос улс тус улсын найман мужаас 28 төрлийн далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглосныг эсэргүүцэж, 2016 онд гомдол гаргасан юм. Үүнээс гадна Засгийн газраас Японы эдгээр бүсийн барааг шалгах нэмэлт шаардлага тавьжээ.
“Өмнөд Солонгос улс 28 төрлийн далайн бүтээгдэхүүний импортыг хориглож, нэмж шалгалт хийх шаардлага тавьж буй нь Японы барааг үндэслэлгүйгээр ялгаварлаж, олон улсын худалдааны нууц хязгаарлалт хийж байгаа үйлдэл мөн” хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын мэдэгдэлд дурджээ.
Үүнтэй холбоотойгоор Дэлхийн худалдааны байгууллага Сөүлийг уг баайгууллагын дүрэмд үл нийцэх арга хэмжээгээ зогсоох зөвлөмж гаргасан байна.