Untitled-11-1.jpg

2018-02-02 13:54
Эрдэмтэд хүний тархи багасч байна гэж үзжээ. Энэ үзэгдэл дэлхий нийтэд ажиглагдаж байгаа аж. Сүүлийн 20000 жилийн дотор тархины дундаж хэмжээ 1500 мсз-аас 1350 мсз болж багасчээ. Энэ нь теннисний бөмбөг шиг хэмжээгээр багассан гэсэн үг юм. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүнийх ялгаагүй адилхан багасч байгаа гэнэ. Хэрвээ бидний тархи энэ хэвээр багассаар байх юм бол […]

egjduu.jpg

2018-02-02 13:37
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Сансарбаярын тавхан настай охин дүүдээ бүх хувцсаа давхарлаж өмсгөөд өөрөө осгож амиа алдсан байдалтай олдсон гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн цацагдаж хүмүүс бидний зүрх сэтгэлийг цочирдуулан, өрөвдөх, харуусах мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлж байсан цаг саяхан. “Өвөөгийнд нь очиж цагаан сарын бууз чимхэхээр явсан аав ээжийнхээ араас гараад […]

ontsgoi.jpg

2018-02-02 12:11
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат 42 настай иргэн сураггүй болоод хоёр сар гаруй болжээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд гэрээсээ согтуу гараад эргэн ирээгүй байна. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын албан хаагчид эхлүүлжээ. Ар гэрийнхэн нь алга болсоноос нь хойш 20 гаруй хоног эрлийн […]

inab.jpg

2018-02-02 11:40
Авлигын хэрэгт холбогдсон АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсон гэгч нь Монголоос ирсэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг шүүхийн баримтанд дурджээ. 50 настай командлагч 2005-2013 оны хооронд алба хааж байхдаа батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлэгч Сингапурын GDMA (Glenn Defence Marine Asia) компанид нууц мэдээлэл өгч ашигтай гэрээ байгуулахад нь тусалсныхаа төлөө авлига авдаг байсан аж. Трой Амундсонд зориулан тус […]

Untitled-9-1.jpg

2018-02-02 11:20
“Brand Finance” компаниас гаргасан шинэ жагсаалтаар дэлхийн хамгийн үнэтэй брэндээр онлайн худалдааны “Amazon” компани тодорсон байна. Тус брэндийн өртгийг шинжээчид 150.8 тэрбум ам.доллараар үнэлжээ. Өнгөрсөн жилийн ханштай харьцуулахад “Amazon” брэндийн өртөг 42 хувиар нэмэгдсэн тул гуравдугаар байраас шууд нэгдүгээр байрт оржээ. Харин өнгөрсөн жилийн тэргүүлэгч “Google” брэнд “Amazon”, “Apple” брэндийн араас гуравдугаар байрт багтсан байна. […]

baysgalan.jpg

2018-02-02 11:10
  Дашдуламын Сэржмядаг охин 8 настай, эмэгтэй. Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 2ны өдөр хичээлдээ явна гэж гэрээсээ гараад алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна. Бүхэл бүтэн хүн тэнгэрт бараагүй, газарт мөргүй хумхын тоос болон алга болно гэж […]

Untitled-8-1.jpg

2018-02-02 10:53
Хувьсгалч Фидель Кастрогийн том хүү Анхель Кастро Диас-Баларт Куба улсад нас барлаа. Энэ талаар Granma мэдээлсэн байна. Тэрээр амиа хорлож үхсэн гэнэ. Кастро Диас-Баларт хэлээд хэдэн сарын турш гүн сэтгэл гутралаа эмчлүүлж байсан юм. Анхель Кастро Диас-Баларт Кубын Төрийн зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөх, Кубын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.

noat.jpg

2018-02-02 10:42
НӨАТ-ын буцаан олголтыг уржигдар оройноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Гэвч хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа юм. Эдгээр иргэд мөнгөө нөхөж авч болох эсэхийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.  -НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжиж байна. Заасан […]

Untitled-7-1.jpg

2018-02-02 10:28
БНАСАУ-ын тамирчид Пёнчаны олимпийн тосгонд буулаа. Энд уран гулгагч хоёр, шорт трекчин хоёр, цаначин гурав, уулын цаначан гурав, нийт 10 тамирчин ирсэн байна. Энэ оны эхээр Сөүл, Пхеньяны харилцаа сайжирч, нэлээд хэдэн хэлэлцээр хийсний үр дүнд БНАСАУ-ын тамирчид, жүжигчид, төлөөлөгчдийг өвлийн олимпод оролцуулахаар болсон. Үүний дараа Өмнөд Солонгос, БНАСАУ-ын төлөөлөгчид ОУОХ-той Хойд Солонгосын тамирчдаа наадамд […]

ina-1.jpg

2018-02-02 10:26
Мессежээр танилцсан залуусаа бусдаар дээрэмдүүлсэн хоёр бүсгүйг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр залуутай мессежээр танилцаж, уулзахаар тохирчээ. Уушийн газарт залуус хоёр бүсгүйтэй танилцаад сууж байх үед нь үл таних гурван залуу гэнэт орж ирээд, дэээрэмдсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт (2018.01.31)гарсан байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтаар дээрх хоёр бүсгүй нь бие үнэлдэг […]