“Brand Finance” компаниас гаргасан шинэ жагсаалтаар дэлхийн хамгийн үнэтэй брэндээр онлайн худалдааны “Amazon” компани тодорсон байна. Тус брэндийн өртгийг шинжээчид 150.8 тэрбум ам.доллараар үнэлжээ. Өнгөрсөн жилийн ханштай харьцуулахад “Amazon” брэндийн өртөг 42 хувиар нэмэгдсэн тул гуравдугаар байраас шууд нэгдүгээр байрт оржээ.
Харин өнгөрсөн жилийн тэргүүлэгч “Google” брэнд “Amazon”, “Apple” брэндийн араас гуравдугаар байрт багтсан байна. Тус брэндийн өртөг нэг илийн хугацаанд 10 орчим хувиар өсөж, 120.91 тэрбум ам.доллар болжээ. Гэвч өрсөлдөгчид нь илүү хурдацтай өссөн байна. “Apple” брэнд л гэхэд 37 хувиар өсөж, 107.141 тэрбумаас 146.311 тэрбум болжээ.
Тэгвэл эхний 10-т Samsung, Facebook, AT&T, Microsoft, Verizon, Walmart, ICBC брэндүүд багтсан байна.